Олимпын таеквондогийн пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай боллоо
Мэдээллийн алба

БНСУ-ын Чүнчон хотноо олимпын таеквондогийн Пүмсэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлэв.
Монголын тамирчид хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялснаар алтан медалийн эзэд болжээ.
Ийнхүү Монгол Улсын Пүмсэ шигшээ баг дэлхийн дэвжээнд алтан медаль хүртэж, Монголын таеквондогийн түүхэнд шинэ амжилт тодоор бичигдлээ.


















