Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Бөхмөрөн сумын ЗДТГ-ын шинэ байрыг улсын комисс хүлээж авлаа

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөхмөрөн сумын ЗДТГ-ын шинэ байрыг улсын комисс хүлээж авлаа
Бөхмөрөн сумын ЗДТГ-ын шинэ байрыг улсын комисс хүлээж авлаа. Зураг: МҮОНРТ

Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын байрыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилаа. Нийт 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгөөр “Мана Оюу Увс” ХХК барьж ашиглалтад оруулсныг долоодугаар сарын 6-ны өдөр улсын комисс хүлээн авсан байна.

Тус барилга нь ногоон байгууламж, хашаа, цэцгийн мандал, усан оргилуур, дөрвөн машины граж, саравч зэрэг гадна тохижилтоороо баруун бүсдээ жишиг болохуйц барилга болжээ.

Хуваалцах