Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Булган аймагт усны осол, мөс цөмрөлтийн дуудлагууд зонхилдог гэв

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймагт усны осол, мөс цөмрөлтийн дуудлагууд зонхилдог гэв
Булган аймагт усны осол, мөс цөмрөлтийн дуудлагууд зонхилдог гэв. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хууль эрхзүйн шинэчлэл, тус салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт зэрэг байгууллагын зорилт, бодлого үйл ажиллагааны талаар нийт бие бүрэлдэхүүнд танилцуулав.

Ажлын хэсгийнхэн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын техник хэрэгслийн бэлэн байдалтай танилцлаа. Тус салбар 16 албан хаагчтай, алсын дуудлагад явдаг “Газ 66” шуурхай албаны дуудлагын автомашин, Газель, Старекс зэрэг таван автомашинтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Булган аймгийн нутаг дэвсгэрээр Орхон, Сэлэнгэ, Эг, Туул зэрэг томоохон гол урсан өнгөрдөг тул усны осол, мөс цөмрөлт зэрэг дуудлагууд зонхилдог байна.

Салбарын дарга, онцгой байдлын ахлах дэслэгч Ж.Лхагважаргал, мөс цөмрөлт зэрэг аврах ажиллагааны үеэр техник ашиглах боломжгүй нөхцөлд ашиглах өргөгч дутагдалтай байдаг нь аврах ажиллагаанд хүндрэл учруулдаг талаар ОБЕГ-ын даргад танилцуулж байлаа.

Тухайлбал, он гарахаас өмнө Баян-Агт сумын Цэгээн нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргахад техник ашиглах боломжгүй байсан тул аврах ажиллагааг гар ажиллагаагаар буюу аж ахуйн нэгж байгууллагын өргөгч ашиглан зохион байгуулжээ. Ийм өргөгч доод тал нь таван тонны даацтай байх естой аж.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэр тэдний санал бодлыг сонсон зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа. Тус аймгийн хойд талын Хялганат, Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал зэрэг сумдыг хариуцсан байцаагчийн орон тоог нэмэх, салаан захирагч томилох зэрэг асуудлаас гадна албан хаагчдын компьютерийн хангалтыг нэмэгдүүлэх, спорт заал барихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг саналыг албан хаагчид тавьж байлаа.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах