Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Булган аймгийн баг дөрөв дэх ялалтаа авлаа

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /4/, нийт 19 даваа авсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймгийн баг дөрөв дэх ялалтаа авлаа
Булган аймгийн баг дөрөв дэх ялалтаа авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдааны дөрөв дэх өдөр Булган, Баянхонгор аймгийн багууд учраа тааран барилдсанаас Булган аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, дөрөв дэх ялалтаа авлаа. Одоогоор Архангай, Булган аймгийн багууд нэг ч ялагдалгүй тэргүүлж байна.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Д.Амаржаргал /2/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Х.Цогтгэрэл /1/, улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /4/, улсын начин Б.Түвшинтөгс /4/, нийт 19 даваа авсан.

Харин Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /2/өсөх идэр начин Н.Эрдэнэхүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /0/, улсын начин Д.Цэрэнтогтох /0/, улсын начин Э.Батмагнай /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/ нийт 6 даваа авсан юм.

Хуваалцах