Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Булган аймгийн Сэлэнгэ суманд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэж өглөө

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ тус сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашиныг улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Булган аймгийн Сэлэнгэ суманд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэж өглөө
Булган аймгийн Сэлэнгэ суманд туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэж өглөө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ тус сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашиныг улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн.

Энэ дагуу ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус автомашиныг хүлээлгэн өглөө.

Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна.

Хуваалцах