Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бумбардай" цувралын "Сүүн цацал" номын нээлт боллоо

“Сүүн цацал” номонд Өндөр гэгээн Занабазарын тухай, нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн уран дархантай холбоотой зүйлүүд ч гардаг бөгөөд Ногоон Дарь эхээс эхлээд дэлхийд хосгүй олон бүтээл багтаасан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бумбардай" цувралын "Сүүн цацал" номын нээлт боллоо
"Бумбардай" цувралын "Сүүн цацал" номын нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

"Бумбардай" цувралын "Сүүн цацал" нэртэй зургаа дахь зурган номын нээлт боллоо. “Нүүдлийн Зурган Өгүүлэмж” ТББ-ын захирал, комикс зураач, “Бумбардай” цувралын зохиолч Н.Эрдэнэбаярын ярьснаар, энэ дугаартаа нүүдэлчид зөвхөн нүүгээд л байдаггүй, тэд бүтээлч хүмүүс гэдгийг харуулахыг хичээжээ.

“Сүүн цацал” номонд Өндөр гэгээн Занабазарын тухай, нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн уран дархантай холбоотой зүйлүүд ч гардаг бөгөөд Ногоон Дарь эхээс эхлээд дэлхийд хосгүй олон бүтээл багтаасан байна.

Мөн “Сүүн цацал” номд Сарьдагийн хийдийн тухай өгүүлжээ.

Хуваалцах