Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бундес лиг”-ийг "Байерн" тэргүүлж байна

“Бундес лиг”-ийн тэмцээний 19-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болсоноор энэ тойргийн хүрээнд болсон нийт 9 тоглолтын дүн гарлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бундес лиг”-ийг "Байерн" тэргүүлж байна
“Бундес лиг”-ийг "Байерн" тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Германы аварга шалгаруулах “Бундес лиг”-ийн тэмцээний 19-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болсоноор энэ тойргийн хүрээнд болсон нийт 9 тоглолтын дүн гарлаа. Сүүлийн 8 тоглолтдоо дараалан хожоод байсан, өнгөрсөн улирлын аварга “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт 70 мянга орчим хөгжөөн дэмжигчийнхээ хамтаар алдарт “Альянц-Арена” цэнгэлдэх хүрээлэндээ лигийн хүчтэй өрсөлдөгч “Шальке-04”-ийг хүлээн авчээ. Энэ тоглолт эхлээд 9 минутын дараа лигийн 24 удаагийн аварга “Байерн”-ы шилдэг довтлогч Роберт Левандовски тооны харьцааг нээсэн юм. Польш довтлогч энэ улирлын 19 тоглолтод бүгдэд нь талбайд гарч 15 гоолыг оруулаад байна. Энэ гоол орсоноос ердөө 4 минутын дараа “Шальке” клубын бразил хамгаалагч Налдо хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн.

Ийнхүү тоглолт тэнцээгээр өндөрлөж, Карло Анчелоттигийн залуус улирлын 4 дэх тэнцээгээ авч байна. Гэсэн ч тэд 46 оноотой болсоноор “Бундес лиг”-ийн тэмцээнийг тэргүүлсэн хэвээр үлдэж байна.

Хуваалцах