Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бүргэд" найраглалаас сэдэвлэн драмын жүжиг тоглогдоно

Уг ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Соёлын яам, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бүргэд" найраглалаас сэдэвлэн драмын жүжиг тоглогдоно
"Бүргэд" найраглалаас сэдэвлэн драмын жүжиг тоглогдоно. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид казахын ард түмний шинэ жилийн баяр Наурызыг угтан аялан тоглолт хийх гэж байна.

Энэ үеэр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны "Бүргэд" найраглалаас сэдэвлэн бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн "Бүргэд" драмын жүжгийг Монгол хэлээр тавина. Мөн театрын уран бүтээлчид Наурыз баярт зориулан тусгайлан бэлтгэсэн концерт тоглох аж.

Уг ажлыг зохион байгуулахад Монгол Улсын Соёлын яам, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Театрын уран бүтээлчид энэ сарын 11-нд Эрдэнэт хотод, 12-нд Налайх 13-нд Улаанбаатар хотод МҮЭСТӨ-нд хийхээр товложээ.

Хуваалцах