Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бүргэдчин охин Н.Айшолпанг Алтангадас одонгоор шагнав

Ерөнхийлөгч Х.Баттулга салбартаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, өндөр амжилт гаргасан эрхмүүдэд өнөөдөр төрийн одон, медаль гардуулсан. Энэ үеэр “Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаа хүртсэн бүргэдчин охин Н.Айшолпанд Алтангадас одон олголоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүргэдчин охин Н.Айшолпанг Алтангадас одонгоор шагнав
Бүргэдчин охин Н.Айшолпанг Алтангадас одонгоор шагнав. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч Х.Баттулга салбартаа олон жил идэвх зүтгэлтэй ажилласан, өндөр амжилт гаргасан эрхмүүдэд өнөөдөр төрийн одон, медаль гардуулсан. Энэ үеэр “Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаа хүртсэн бүргэдчин охин Н.Айшолпанд Алтангадас одон олголоо. Түүний амьдралаас сэдэвлэсэн гадны киночдын хийсэн "The Eagle huntress" бүтээл 89 дэх удаагийн “Оскар”-ын шагналд нэр дэвшигчихээр тодорч, "Шилдэг баримтат кино" төрөлд өрсөлдөх богино жагсаалтад багтсан.

Мөн Н.Айшолпан энэ онд өөрийн нэрэмжит сан байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллахаар болсон юм.

Хуваалцах