Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Бүргэдийн баяр" ирэх оны гуравдугаар сард болно

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Бүргэдийн баяр" ирэх оны гуравдугаар сард болно
"Бүргэдийн баяр" ирэх оны гуравдугаар сард болно. Зураг: МҮОНРТ

"Бүргэдийн баяр" 2025 оны гуравдугаар сарын 8, 9-нд болно.

Казах үндэстний ёс зан заншил, махчин шувууг гаршуулан сургах уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох аж.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ.

Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Хуваалцах