Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Буриад улс Монголоос мах экспортлох хүсэлт илэрхийлэв

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна манай улсаас мах экспортлох хүсэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой уулзах үеэрээ хэллээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буриад улс Монголоос мах экспортлох хүсэлт илэрхийлэв
Буриад улс Монголоос мах экспортлох хүсэлт илэрхийлэв. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Бурятмяспром” ХХК-ийн орлогч захирал К.Л.Николаевна манай улсаас мах экспортлох хүсэлтэй байгаагаа Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой уулзах үеэрээ хэллээ.

Тодруулбал, тэрбээр “1937 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ОХУ-ын Буриад Улсын “Бурятмяспром” ХХК жилд 36 сая консерв, 5000 тонн хиаман бүтээгдэхүүн, 2000 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрээ 2013 онд байгуулсан бөгөөд түүхий эд /мах/-ийн хангамж байхгүйгээс үйл ажиллагаа явуулахгүй байна. Иймээс Монголоос мах худалдан авах хүсэлтэй байна. Цаашдаа Монгол Улстай мах боловсруулах хамтарсан үйлдвэр барих сонирхолтой байгаа” хэмээсэн юм.


Харин Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд энэхүү асуудлыг бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлээд саналаа бичгээр ирүүлэхийг хүслээ.

Хуваалцах