"Буриадын ард түмэн: Ёс заншил ба ахуй" угсаатны зүйн үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
маргааш Улаанбаатар дахь “Русский дом”-д "Буриадын ард түмэн: Ёс заншил ба ахуй" угсаатны зүйн үзэсгэлэн, хоол амттаны болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, гар урлал, уран зургийн мастер-класс, Мульткино хүүхэлдэйн киноны наадам болох юм байна.
Мэдээллийн алба

Баруун Европт хамгийн томоохонд тооцогддог “Ночные волки” (Шөнийн чоно) болон “Harley Davidson Russia” байкерын клубүүд Монголд ирсэн билээ.
1989 онд Москва хотноо байгуулагдсан ОХУ-ын хамгийн алдартай “Шөнийн чоно” клуб рок хамтлаг, шивээс урладаг артистуудын оролцоотойгоор байкеруудын Олон улсын наадам зохион байгуулдаг. Мөн олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн болон соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг аж.

Энэхүү байкер, чопперууд маргааш буюу энэ ням гарагт 12:00 цагт Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-ийн гадаах талбайд болох ОХУ-ын өдрийн баярт очих юм байна.
Үүнээс гадна маргааш Улаанбаатар дахь “Русский дом”-д "Буриадын ард түмэн: Ёс заншил ба ахуй" угсаатны зүйн үзэсгэлэн, хоол амттаны болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, гар урлал, уран зургийн мастер-класс, Мульткино хүүхэлдэйн киноны наадам болох юм байна.


















