Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөртэ чоно” ёслолын ажиллагаа ирэх сарын 16-нд болно

Спортын салбарын шилдгүүд, оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулдаг энэхүү ёслолыг МҮОХ 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөртэ чоно” ёслолын ажиллагаа ирэх сарын 16-нд болно
“Бөртэ чоно” ёслолын ажиллагаа ирэх сарын 16-нд болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа МҮОНРТ-ийн байранд ирэх арванхоёрдугаар сарын 16-нд болно.

Спортын салбарын шилдгүүд, оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг тодруулдаг энэхүү ёслолыг МҮОХ 15 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн энэ жилийн шилдэг тамирчны шалгаруулалт өрсөлдөөнтэй болох нь мэдээж.

Оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдгүүд тодорно.

МҮОХ-ны зүгээс “Бөртэ чоно” ёслолын үеэр оны шилдэг холбоо, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб, шүүгч, шилдэг залуу тамирчныг тодруулан, зарладаг уламжлалтай билээ.

Хуваалцах