Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно

Энэ оны Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2026 оны эхний хагас жилд багтаан Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын бүсэд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно
Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 11 дүгээр тэмдэглэлээр Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд 2025 онд Хангайн, Хойд, Говийн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг тус тус зохион байгуулсан бөгөөд хуралдааны үр дүнд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын 2025 оны 181, 182, 204, 209, 233, 234, 235 дугаар тогтоол батлагдаж, хэрэгжиж эхлээд байна.

Энэ оны Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг 2026 оны эхний хагас жилд багтаан Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын бүсэд тус тус зохион байгуулахаар төлөвлөсөн.

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд Шадар сайдын бодлогын зөвлөх Д.Мэндсайхан орон нутгийн удирдлагуудтай санал солилцох уулзалтыг ахалж цахимаар зохион байгууллаа.

Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх ач холбогдолтой юм.

Иймд Бүсийн хөгжлийг дэмжих ажилд хариуцлагатай хандаж Засгийн газрын тогтоолыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг даалгалаа гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хуваалцах