Бүтэн өнчин найман хүүхдэд туслах сайн үйлсийн аян зохион байгууллаа
Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачлан Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-р түвшинд үнэлэгдсэн, зорилтот бүлгийн 5 өрхийн, 8 бүтэн өнчин хүүхдэд туслах сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Уг ажлын хүрээнд хамт олноороо хуралдан ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гарган ажилласан. Төлөвлөгөөний дагуу тус хүүхдүүдийн гэрээр зочлон нөхцөл байдлын үнэлгээ хийж, өрхөд болон хүүхдүүдэд юу хэрэгтэй талаар асран хамгаалагч нартай нь ярилцаж тэдний чин сэтгэлийн үгийг сонсож, туслах шаардлагатай дэмжлэгийг тодорхойлсон байна.
Тухайн саналыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгч нарт хандан хамтран ажиллах уриалга хүргүүлснээр 17 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч 7 иргэн үйл ажиллагааг дэмжин ажилласан. Үүний үр дүнд хүүхэд тус бүрийг гар утастай болгож, хичээлийн хэрэгсэл болон дулаан хувцсаар хангаж, 18 нас хүртэл нь хугацаатай хадгаламж нээж өгөхөөс гадна бусад үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна.