Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв

Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв
Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв. Зураг: МҮОНРТ

Буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японд эхэллээ. Энэ сарын 11-ийг хүртэл үргэлжлэх тус тэмцээн зөвхөн хийн бууны дасгалаар явагдана. Мөн өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилад тамирчид өрсөлдөнө.

Ази тивийн 27 орны 407 тамирчин багийн болон хувийн медалийн төлөө өрсөлдөх бол өсвөрийн тамирчдын тухайд 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотод болох залуучуудын олимпийн эрхийн төлөө цэц сорьж буйгаараа онцлог юм.

Багийн ахлагчаар Б.Сугар, дасгалжуулагчаар Л.Ундралбат, Ж.Ганхуяг нар ажиллаж байгаа бол хийн гар бууны төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Ц.Анударь, Х.Уртнасан, Т.Энхтунгалаг, Ч.Анужин, З.Анужин, П.Түмэнхүслэн, А.Буяндэлгэр, Г.Батхишиг, С.Тэмүүлэн нар өрсөлдөнө.

Харин хийн урт бууны төрөлд Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинзаяа, Т.Золжаргал, О.Есүгэн, Х.Энхмаа, Э.Энхмаа, Э.Энхсоёл, А.Дөлгөөн, А.Мягмарсүрэн, Д.Лхагвасүрэн, Ө.Төгөлдөр, Э.Эрдэнэбат, М.Бөхбат нар цэц мэргэнээ сорих юм.

Хуваалцах