Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн анхны медалийг авлаа

"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны дасгал өрнөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн анхны медалийг авлаа
Буудлагын эмэгтэйчүүд Монголын багийн анхны медалийг авлаа. Зураг: МҮОНРТ

"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө.

Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах