Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Буудлагын хийн урт бууны 10 метр болон олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын хийн урт бууны 10 метрийн холимог баг, олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Буудлагын хийн урт бууны 10 метр болон олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо
Буудлагын хийн урт бууны 10 метр болон олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын бүх ард түмний спортын XV наадмын буудлагын хийн урт бууны 10 метрийн холимог баг, олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээн боллоо. 10 метрийн урт бууны холимог багийн төрөлд 20 багийн 40 тамирчин өрсөлдлөө. Ийн Баянзүрх дүүргийн тамирчин О.Янжинлхам, Н.Баяраа алтан медаль хүртсэн бол Увс аймгийн тамирчин О.Есүгэн, Ц.Мөнх-Эрдэнэ мөнгө, Хэнтий аймгийн тамирчин Н.Ангирмаа, Б.Эрхэмбаяр нар хүрэл медаль хүртэв.

Мөн тус тэмцээний олимпын хурдан буудлагын холимог багийн тэмцээнд долоон багийн 14 тамирчин цэц мэргэнээ сориход Баянзүрх дүүргийн тамирчин Э.Даваахүү, Г.Хэрлэнцэцэг нар аваргалж, Увс аймгийн тамирчин Ө.Төгөлдөр, Х.Уртнасан мөнгө, Багануур дүүргийн Э.Хишигдэлгэр, Г.Алтангэрэл нар хүрэл медалийн тавцанд гарав.

Сонирхуулахад, Энэ төрөлд түрүүлсэн Э.Даваахүү Монголын бүх ард түмний спортын XV наадмын гурав дахь медалиа гардаж байгаа бөгөөд Универсиад наадмын аварга, “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон юм. Түүнтэй алтан медалийн тавцанд хамт гарсан Г.Хэрлэнцэцэг Армийн тоглолтын аварга билээ.

Харин 10 метрийн урт бууны холимог багийн аварга О.Янжинлхам Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальтай тамирчин юм. Мөн 10 метрийн урт бууны холимог багийн аварга Н.Баяраа Азийн АШТ-ий мөнгөн медальтай бөгөөд “Лондон-2012” олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон.

Хуваалцах