Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг анх удаа судсан дотуурх мэс заслаар түлж эмчилжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчтэй өвчтөнд бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж таслах эмчилгээг (Renal Denervation therapy) анх удаа бие даан амжилттай хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг анх удаа судсан дотуурх мэс заслаар түлж эмчилжээ
Бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг анх удаа судсан дотуурх мэс заслаар түлж эмчилжээ. Зураг: МҮОНРТ

Улсын гуравдугаар төв эмнэлэгийн эмч мэргэжилтнүүд эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчтэй өвчтөнд бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж таслах эмчилгээг (Renal Denervation therapy) анх удаа бие даан амжилттай хийжээ. Энэ сарын 2-нд хийгдсэн энэхүү эмчилгээг эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчнөөр олон жил өвдсөн 55 настай эмэгтэйд хийсэн бөгөөд эмчилгээний дараа эмчлүүлэгчийн цусны даралт тогтвортой буурч, биеийн байдал сайжирснаар эмнэлгээс гарсан байна.

Эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчтэй өвчтөнд бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж таслах эмчилгээ нь симпатик мэдрэлийн үйл ажиллагааны идэвхижлийг бууруулж, цусны даралтыг буулгах, зүрх тэлэгдлийг багасгах, сахарын солилцоо, инсулины тэсвэрлэх чадварыг сайжруулах зэргээр эд эрхтэнийг хамгаалж бодисын солилцоог сайжруулах ач холбогдолтой бөгөөд эмийн эмчилгээний зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах давуу талтай ажээ.

Хуваалцах