Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ыг дагасан шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхай түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна гэж “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн захирал Д.Мөнхтөр ярилаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ыг дагасан шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ
“Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ыг дагасан шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийг хөдөө орон нутаг руу чиглүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд Төв аймагт “Бөөрөлжүүтийн цахилгаан станц төсөл”-ийг эхлүүлсэн.

Бүтээн байгуулалтын ажлын эхний хэсэг энэ оны 10-р сард ашиглалтад орох юм.

Шинэ цахилгаан станц ашиглалтад орвол Төв аймгийн 700 иргэн тогтмол ажлын байртай болно.

Цаашид Бөөрөлжүүтийн цахилгаан станц, уурхай түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна гэж “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн захирал Д.Мөнхтөр ярилаа.

Mongolian National Radio · “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-ыг дагасан шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөжээ

Хуваалцах