“Буянт-Ухаа 1" хорооллоос 1300 гаруй иргэн байраа сонгожээ
“Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд нийт 1545 иргэн азтан болсноос өнөөдрийн байдлаар 1300 гаруй иргэн өөрийн орон сууцны сонголтыг хийснээс 1000 гаруй нь орон сууцны урьдчилгаа 30 хувийг, зургаан иргэн орон сууцны төлбөрөө 100 хувь буюу бүрэн төлөн өөрийн сонгосон орон сууцаа баталгаажуулаад байна.
Мэдээллийн алба

Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж орон сууцны захиалгын гэрээг байгуулах боломжтой юм. Төрийн албан хаагч иргэд гэрээ байгуулахдаа албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр (эх хуваарь) заавал авчрах ёстой бөгөөд байраа сонгосон иргэд 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөхийг анхааруулж байна.
Мөн тус хорооллын 28 барилга дээр, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж дууссан бөгөөд хуулийн дагуу 2014 оны зургаадугаар сарын 2-ноос хойш 14 хоногийн дотор улсын комиссын акт баталгаажих юм.