Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа 2”-т захиалга өгөх иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх ёстой

Өчигдөр Үндэсний бүтээн байгуулалтын хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга албан ёсоор эхэлсэн. Тэгэхдээ “Буянт-Ухаа 1” хороололд сугалаа таарсан ч байртай болж чадаагүй иргэд эхний ээлжинд байртай болох юм.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа 2”-т захиалга өгөх иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх ёстой
“Буянт-Ухаа 2”-т захиалга өгөх иргэд 10 хувийн урьдчилгаа төлөх ёстой. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Үндэсний бүтээн байгуулалтын хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга албан ёсоор эхэлсэн. Тэгэхдээ “Буянт-Ухаа 1” хороололд сугалаа таарсан ч байртай болж чадаагүй иргэд эхний ээлжинд байртай болох юм. Өчигдрийн байдлаар 60 хүн байрандаа захиалга өгөн, холбогдох бичиг баримтаа цуглуулахаар болсон байна. Иргэд тус байранд захиалга өгөхийн тулд урьдчилгаа 10 хувийг төлөх шаардлагатай бөгөөд тав хоногийн дотор тооцоогоо хийгээгүй тохиолдолд автоматаар захиалга цуцлагдах ажээ.

Түүнчлэн одоогоор “Буянт Ухаа 1”-ийн сугалаанд бүдэрсэн иргэдэд боломж нээлттэй байгаа бөгөөд шинээр тус байранд захиалга өгөхөөр төлөвлөж буй иргэдэд тодорхой хугацааны дараа албан ёсоор мэдэгдэх гэнэ. Тодруулбал, “Буянт Ухаа 2”-т шинээр захиалга өгөхөөр хүлээж буй иргэдэд ТОСК-ийн албан сайт, бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан захиалга эхэлснийг мэдэгдэх ажээ. Энэ талаар ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од ярьж байна.

Хуваалцах