Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Буянт-Ухаа" боомтод сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Сахилга хариуцлагыг сайжруулах сарын аян”-ыг зарлаад байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Буянт-Ухаа" боомтод сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ
"Буянт-Ухаа" боомтод сахилга, хариуцлагыг дээшлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Сахилга хариуцлагыг сайжруулах сарын аян”-ыг зарлаад байгаа.

Аяны хүрээнд "Буянт-Ухаа" боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас таван чиглэлээр 25 ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, улсын байцаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр Удирдлагын академи, Авлигатай тэмцэх газар, МХЕГ-ын ёс зүйн хороо болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах аж.

Түүнчлэн сахилга хариуцлагыг сайжруулах төлөвлөгөөний дагуу ажлын байр, дүрэмт хувцас, ажлын цагийн бүтээмж, зөв харилцаа, сахилга хариуцлага гэсэн чиглэлүүдээр бүтээлч ажил зохион байгуулж, үр дүнг тооцох юм.

Улмаар тус боомтын байцаагч, ажилтнууд “Авлига, хүнд сурталгүй, ёс зүйтэй хамт олон”-ыг төлөвшүүлэх тухай мэдэгдлийг дэмжиж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Түлхүүр үг:Буянт-Ухаа боомтод сахилгахариуцлагыг дээшлүүлнэ
Хуваалцах