Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бясалгалын сэтгэлзүйд болон бие махбодод үзүүлэх ашиг туc

Бясалгалын сэтгэлзүйд болон бие махбодод үзүүлэх 6 ашиг туcыг өгүүлье.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бясалгалын сэтгэлзүйд болон бие махбодод үзүүлэх ашиг туc
Бясалгалын сэтгэлзүйд болон бие махбодод үзүүлэх ашиг туc. Зураг: МҮОНРТ

Бясалгалын сэтгэлзүйд болон бие махбодод үзүүлэх 6 ашиг туcыг өгүүлье.

Стресс бууруулдаг

Стрессдүүлэх үйл явдал болсноос хойш тайвшрахгүй явах нь хүний биед архаг стресс үүсэх шалтаг болдог. Архаг стресс нь хүний биед кортизол удаан хугацаанд ялгаруулснаар эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Харин бясалгал хийснээр хүмүүс илүү тайвширч архаг стрессийг бууруулдаг.Анхаарал төвлөрөлт сайжруулдаг

Анхаарал төвлөрүүлсэн бясалгал нь бидний төвлөрөлтөд жин өргөхтэй адил анхаарлыг сайжруулдаг. Иймээс удаан хугацаанд бясалгал хийснээр төвлөрөх чадвар болон хугацаа сайжирдаг.Сэтгэл санаа илүү тогтвортой болдогБясалгал нь анхаарлаа төвлөрүүлэх зуршлыг бий болгосноор өөрийгөө танин мэдэх чадварыг нэмэгдүүлж, бодлуудаа анзаарах боломжийг олгодог гэж Мейер-Тапиа хэлсэн байдаг. Бясалгал хийх нь өөрийгөө танин мэдэх, импульсийн хяналт, өөртэйгөө болон бусадтай харилцах харилцааг сайжруулахад тусалдаг.Ой санамж сайжруулдаг

Бясалгал стресс багасгахаас гадна бидний тархины бүтцийг өөрчлөх чадвартай байдаг. Бясалгал хийх үед таны тархи илүү саарал бодис ялгаруулдаг болохыг судлаачид тогтоосон байдаг. Саарал бодис нь бидний тархины ой санамжтай холбоотой хэсэг болох гиппокампыг хамгаалдаг.Дархлаа сайжруулдаг

Бясалгал тогтмол хийснээр дархлааны системийн туслах эс болох CD-4 эсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд тэдгээр нь бусад эсүүдэд дохио илгээж, халдварыг устгуулдаг.Цусны даралт бууруулдагБясалгал нь стресстэй нөхцөлд сонор сэрэмжийг нэмэгдүүлдэг хариу урвалыг тайвшруулах замаар цусны даралтыг хянадаг.

Хуваалцах