БЗД-гийн цагдаа нар шинэ байранд орлоо
Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд ойртуулах, шуурхай хүргэх зорилгоор дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нэг, хоёрдугаар хэсэг болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа юм.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн бодлогын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд ойртуулах, шуурхай хүргэх зорилгоор дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийг нэг, хоёрдугаар хэсэг болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж байгаа юм. Энэ үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурал бүрэн дэмжиж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 1,5 тэрбум төгрөгийг төсөвт суулган барилгын ажлыг эхлүүлснээр шинэ он гарахтай зэрэгцэн алба хаагчид шинэ байрандаа орж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн Баасан гарагт БЗД-ийн цагдаагийн II хэлтсийн албан хаагчид байраа хүлээж авчээ.
Хууль зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд алслагдсан хороодын иргэдэд цагдаагийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилготой энэхүү нэгэн ижил зургаар хийгдсэн цагдаагийн хэлтсийн барилгууд Хан-Уул, СХД, СБД-т баригдаж байгаа бөгөөд шинэ оноос өмнө улсын комисс хүлээж авах аж.


















