Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Carding буюу хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг ихэсчээ

Энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний төлбөрийн картны туузан мэдээлэл буюу track-г хууль бусаар хуулбарлан авч тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр суулгаж төлбөр тооцоо болон бусад байдлаар ашиглах гэмт хэрэг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Carding буюу хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг ихэсчээ
Carding буюу хуурамч төлбөрийн картны гэмт хэрэг ихэсчээ. Зураг: МҮОНРТ

Энэ төрлийн гэмт хэрэг нь хувь хүний төлбөрийн картны туузан мэдээлэл буюу track-г хууль бусаар хуулбарлан авч тусгайлан бэлдсэн картны бэлдэц дээр суулгаж төлбөр тооцоо болон бусад байдлаар ашиглах гэмт хэрэг юм.

2012 оноос 2013 оны хооронд гадаад улсын гэмт этгээдүүд манай улсад үйлдэгдсэн зарим хэргээс...
2012.04.09-с 2012.04.16-ны хооронд Малайз, Сингапур улсын 6 иргэн хуурамч 220 ширэг картууд ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийсэн, 2012.05.20-с 2012.05.22-ны хооронд Украйн улсын 2 иргэн ATM буюу бэлэн мөнгөний машинаас 100 гаран сая төгрөг бэлнээр авсан, 2013.01. 23-с 2013.01.25-ны хооронд Малайз улсын 3 иргэн хуурамч 113 карт ашиглан өндөр дүнтэй худалдан авалт хийсэн хэрэг тус тус гарчээ.

Мөн Малайз, Сингапур, Украйн зэрэг улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдээс манай улсад 2012 онд 2 удаагийн давтамжтайгаар нэвтэрч Улаанбаатар хотын томоохон худалдаа үйлчилгээний цэгүүдээс хуурамч карт ашиглан худалдан авалт хийж байсан нь тогтоогджээ.

Дээрх этгээдүүд нь нийт 500,000 ам.долларын төсөв бүхий хуурамч картууд бэлтгэн, 100,000 гаруй ам.долларын худалдан авалтыг манай улсад хийсэн үйлдлийг тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны алба хаагчид шуурхай ажиллаж бүлэг этгээдүүдийг хил гарахаас нь өмнө илрүүлэн баривчилж харьяаллын дагуу мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгаж байгаа юм.

Мөн манай улсын иргэдийн зүгээс энэ төрлийн гэмт хэргийг үйлдэн тохиолдлууд Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байсан байна хэмээн Эрүүгийн Цагдаагийн Газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба мэдээлжээ.

Хуваалцах