“CES-2023” үзэсгэлэн Лас-Вегас хотноо нээгдлээ
Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд 173 орны 3200 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулна гэж зохион байгуулагчид нь мэдээлэв.
Мэдээллийн алба

Технологийн ертөнцийн хамгийн том үйл явдлуудын нэг болох “CES-2023” үзэсгэлэн АНУ-ын Лас-Вегас хотноо өнөөдөр нээгдэж байна.
Дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлдог уг үзэсгэлэнд 173 орны 3200 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулна гэж зохион байгуулагчид нь мэдээлэв.
Энэхүү үзэсгэлэнг “Дэлхийн хамгийн шинэлэг технологи, инновацыг бүтээгчдийн цугларал” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн хамгийн том 500 компаниас 323 нь оролцож байгаа аж.
Үзэсгэлэнгийн үеэр 200 гаруй бага хурал, дугуй ширээний уулзалт ярилцлага зохион байгуулагдах бөгөөд 750 орчим илтгэгч оролцох нь ээ.
Энэ сарын 8 хүртэл үргэлжлэх дээрх үзэсгэлэнд 100 мянга хүртэл хүн зочилно гэж зохион байгуулагчид тооцоолж байна.


















