Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Анужин “Манжуурын мисс - 2019” тэмцээнд дэд байрт оров

Тус тэмцээнд Хятадын оролцогч 22 настай, Сан Шипэ тэргүүлж, олон улсын миссийн титмийг зүүсэн бол Монгол Улсын мисс Ч.Анужин дэд байрт, Оросын мисс Головина Александра гуравдугаар байрт оржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Анужин “Манжуурын мисс - 2019” тэмцээнд дэд байрт оров
Ч.Анужин “Манжуурын мисс - 2019” тэмцээнд дэд байрт оров. Зураг: МҮОНРТ

Монгол, Хятад, Орос гурван улсын гоо бүсгүйн “Манжуурын мисс - 2019” тэмцээн энэ сарын 23-нд болсон талаар CCTV мэдээллээ. Тус тэмцээнд Хятадын оролцогч 22 настай, Сан Шипэ тэргүүлж, олон улсын миссийн титмийг зүүсэн бол Монгол Улсын мисс Ч.Анужин дэд байрт, Оросын мисс Головина Александра гуравдугаар байрт оржээ.

Дээрх тэмцээнд гурван улс тус бүрээс 12, нийт 36 гоо бүсгүй оролцсон бөгөөд шүүгчид үндэсний хувцасны загвар, усны хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн аж.

Түүнчлэн “Манжуурын мисс - 2019” олон улсын тэмцээнд Монгол Улсын баг хамгийн зохион байгуулалт сайтай багийн шагналыг хүртсэн бол галбирлаг бүсгүйгээр Макитра Есения, авьяаслаг гоо бүсгүйгээр Б.Болор, фото миссээр Головина Александра, олны таашаал хүртсэн гоо бүсгүйгээр Чэншиньи, олон улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон бүсгүйгээр Хуан Хүйпин, үндэсний хувцастай шилдэг загвар өмсөгчөөр Е.Урангоо нар шалгарчээ.

Сонирхуулахад, 2003 оноос эхлэн зохиогдсон тус тэмцээн "Эрүүл саруул, гоо сайхан, амар амгалан, нөхөрлөл" гэсэн уриатайгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотноо энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагджээ.

Хуваалцах