Ч.Бадрал “Golden star-2018” шагналын эзэн болжээ
Нийт 1870 дуучин оролцсон уг уралдааны финалын шатанд зургаан хүн үлдсэнээр өндөрлөсөн байна.
Мэдээллийн алба

Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал “Golden star-2018” хэмээх олон улсын дуулаачдын уралдааны шагналын эзэн болжээ.
Зургаан сарын турш үргэлжилсэн энэхүү уралдааныг Италийн “Chigiana” гэх алдартай академаас зохион байгуулдаг бөгөөд шалгаруулалтууд дэлхийн олон оронд явагджээ.
Нийт 1870 дуучин оролцсон уг уралдааны финалын шатанд зургаан хүн үлдсэнээр өндөрлөсөн байна.
Тус уралдаан хоёр байр шалгаруулдаг бөгөөд тэргүүн байр болох “Golden Star-2018” шагналыг тэрбээр гардсан аж.


















