Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Бадрал “Тусгай шагнал”-ын эзэн болжээ

Сонирхуулахад энэ уралдаанд манай улсын нэр хүндтэй дуучид оролцож байсан бөгөөд Ч.Бадрал анх удаа улсынхаа нэрийг цуурайтуулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Бадрал “Тусгай шагнал”-ын эзэн болжээ
Ч.Бадрал “Тусгай шагнал”-ын эзэн болжээ. Зураг: МҮОНРТ

Австри Улсын Линз хотод Европын “А” зэрэглэлийн дуурийн дуулачдын “Competizione della Opera” уралдаан 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, Ч.Бадрал хоёрдугаар байрт шалгарчээ. Тэрбээр энэ уралдаанд 14 орны дуулаачтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн болжээ.

Сонирхуулахад энэ уралдаанд манай улсын нэр хүндтэй дуучид оролцож байсан бөгөөд Ч.Бадрал анх удаа улсынхаа нэрийг цуурайтуулав.

Үүнээс гадна тэрбээр уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун европд томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрд Ж.Вердийн Дон Карло дуурьд дуулах эрхээр шагнагджээ.

Хуваалцах