Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Батбуян гимнастикийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ

Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн Япон улсын нийслэл Токио хотод боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Батбуян гимнастикийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ
Ч.Батбуян гимнастикийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн Япон улсын нийслэл Токио хотод боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гимнастикч Ч.Батбуян өсвөрийн 15-17 насны ангилалд мөнгөн медаль хүртэж, Төрийн далбаагаа мандууллаа.

Ч.Батбуян өмнө нь 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол 2018 онд ДАШТ-д зургаадугаар байрт шалгарсан юм. Мөн энэ жил Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

Сонирхуулахад, Аэробик, гимнастикийн 33 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээнийг Монгол Улсаас олон улсын шүүгч Б.Оюун дэнсэллээ.

Хуваалцах