Ч.Батзориг зааны хүү Нацү башёд хүч үзнэ
Ирэх тавдугаар сарын Нацү башёд Монгол сүмоч дахиад нэмэгдэнэ.
Мэдээллийн алба

Ирэх тавдугаар сарын Нацү башёд Монгол сүмоч дахиад нэмэгдэнэ. Тэр бол Б.Дэнзэнсамбуу юм. Тэрбээр дээрх башёд барилдах эрхээ саяхан авсан бөгөөд Асахи Яма буюу Сэкивакэ Котоношики ояагатагийн удирдлага дор бэлтгэлээ хангаж байна.
Өдгөө 20 настай, метр 82 см өндөр, 124 кг жинтэй, түүний аав нь Монгол Улсын заан Ч.Батзориг юм. Мөн Асашёорюү Д.Дагвадоржийн барилддаг байсан дэвжээнд харьяалагдсан болохоор элэг нэгт бид дахин аварга цолтон төрөх болов уу хэмээн бэлгэшээж байна.





















