Ч.Базарсүрэн, Д.Батсүрэн нарт гавьяат дасгалжуулагч цол хүртээнэ
Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Д.Отгонцэцэгт гавьяат тамирчин цол, тэмдэг маргааш олгохоор болоод байна.
Мэдээллийн алба

Төрийн хүндэт шагналаар спортын салбарт өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчид шагнагдахаар болжээ. Тодруулбал пара жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ч.Базарсүрэн, боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарыг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнах аж.
Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Д.Отгонцэцэгт гавьяат тамирчин цол, тэмдэг маргааш олгохоор болоод байна.
"Рио-2016" олимпийн наадамд боксын төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд мөн адил гавьяат тамирчин цол хүртээгээд байгаа билээ.


















