Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болов

Энэхүү тэмцээнд хот, орон нутгийн 18 байгууллагын 300 гаруй тамирчин өсвөр үеийн хөвгүүдийн 35, 42, 46, 50, охидын 35, 40, 45, 50, 55, 60, залуучуудын 55, 60, 66, 74, 84 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдсөн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болов
Ч.Буян агсны нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн болов. Зураг: МҮОНРТ

Архангай аймагт чөлөөт бөхийн “Интернациональ” олон улсын тэмцээний хошой аварга, ОУХМ, аймгийн хурц арслан, нэрт дасгалжуулагч Ч.Буян агсны нэрэмжит өсвөр үе, залуучуудын олон хотын тэмцээн энэ сарын 18-19-нд болжээ.

Энэхүү тэмцээнд хот, орон нутгийн 18 байгууллагын 300 гаруй тамирчин өсвөр үеийн хөвгүүдийн 35, 42, 46, 50, охидын 35, 40, 45, 50, 55, 60, залуучуудын 55, 60, 66, 74, 84 кг гэсэн нийт 15 жинд өрсөлдсөн байна.

Багийн дүнгээр спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль хоёр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб гуравдугаар байрыг эзэлжээ.

Хуваалцах