Ч.Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн болно
Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын бүх аймгийн тамричин хүч үзэх юм.
Мэдээллийн алба

Монгол хүн олимпийн их наадмаас медаль хүртсэн 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэ хүрээнд Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит олон улсын тэмцээн Өвөрхангай аймагт энэ сарын 22-24-нд болно.
Уг тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол Улсын бүх аймгийн тамричин хүч үзэх юм.
Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг олимпийн тэнгэрт мандуулсан Ч.Дамдиншарав Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул бөгөөд 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцож, 1968 оны Мехикогийн олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. мирчин юм.
Түүний нэрэмжит тэмцээнийг тус аймгийн ЗДТГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, аймгийн БТСГ хамтран зохион байгуулна.


















