Ч.Дугаржав ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогджээ
Академич Ч.Дугаржав хойд хөршийн Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Мэдээллийн алба

Академич Ч.Дугаржав хойд хөршийн Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр 1964-1970 онд Монголын ШУА-ийн нэр дээр ЗХУ-ын Санкт Петербургийн улсын их сургуульд суралцжээ. Улмаар Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Красноярск хотын ойн хүрээлэнд аспирантурт, 1992-1996 докторантурт суралцаж, Биологийн шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан бөгөөд 2007 онд ШУА-ийн жинхэнэ гишүүн, академичаар сонгогджээ.
Мөн Ч.Дугаржав оюутан ахуй цагаасаа эхлээд Монгол-Оросын хамтарсан экспедицэд 50 жил ажилласан. Түүнчлэн Монгол, Оросын эрдэмтэдтэй 55 жил хамтран ажиллаж Монгол оронд биологийн экспедицийг үр дүнтэй ажиллуулж, биологийн экспедицийн шугамаар хоёр орны шинжлэх ухаанд шинжлэх ухааны дорвитой бүтээл, нээлтүүд гаргахад хувь нэмэр үзүүлсэн юм.


















