Ч.Галсан Парист номынхоо нээлтийг хийнэ
Тэрбээр энэ удаад Монгол нүүдэлчдийн ахуйг харуулсан бэсрэг роман бичиж Франц хэл дээр хэвлүүлсэн байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Ч.Галсан ХБНГУ, Франц хэлээр номоо хэвлүүлдэг учраас барууны орнуудад ном нь борлуулалт сайтай байдгаас гадна чамгүй нэрд гарсан уран бүтээлч билээ.
Тэрбээр энэ удаад Монгол нүүдэлчдийн ахуйг харуулсан бэсрэг роман бичиж Франц хэл дээр хэвлүүлсэн байна.
“Нүүдэлчдийн домог” нэртэй энэхүү бэсрэг романы нээлтийг ирэх сарын эхээр Францийн Парис хотноо нээхээр зэхснийг Францад суугаа Монголчууд дуулгалаа. Харин түүний бүтээлийг шимтэн уншдаг Франц, Германчууд “Нүүдэлчдийн домог” номыг худалдаанд гарахыг тэсэн ядан хүлээж байгаагаа түүний цахим хуудаснаа илгээж байгааг ч эх сурвалж мэдээлсэн.
Учир нь нээлтийн арга хэмжээнээс өмнө номыг худалдаанд гаргадаггүй аж.


















