Ч.Отгонбаатар тусгай шагнал хүртжээ
Пёнчанд зургаа дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй.
Мэдээллийн алба

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зургаа болон түүнээс дээш удаа өвлийн олимп сурвалжилж буй сэтгүүлчдийг алдаршуулж, тусгай шагналыг гардууллаа.
Энэ жилийн хувьд Монгол Улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар энэхүү шагналыг хүртсэн юм.
Пёнчанд зургаа дахь олимпдоо ажиллаж буй түүнийг спортын хүрээнийхэн “Сато” хэмээх нэрээр нь андахгүй.
Энэхүү арга хэмжээнд ''Пёнчан-2018'' наадмыг зохион байгуулах хорооны дарга Ли Хе Беом, ОУССХ-ны ерөнхийлөгч Ж.Мерло болон ОУОХ-ны гишүүн С.Бубка, М.Касадо, И.Ферриани тэргүүтэй хүндэт зочид оролцжээ.


















