Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ч.Тунгалагтуяа Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы оргилд хүрчээ

гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Ч.Тунгалагтуяа болон уулчдын баг энэ сарын 17-18-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд авирч, оргилд нь гарсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ч.Тунгалагтуяа Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы оргилд хүрчээ
Ч.Тунгалагтуяа Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы оргилд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Уулын спортын мастер, гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Монголын уулчдын баг ирэх гуравдугаар сард ОХУ-ын уулчидтай хамтран тэргэнцэртэй монгол, тува хоёр бүсгүйн хамт Мөнх сарьдаг Саяаны оргилд авиралт хийх гайхамшигтай үйл явдал дэлхийд анх удаа болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тувагийн Цанын спортын тамирчин Аюуна цанаар гулгах үедээ нуруу нугасны гэмтэл авсан хэдий ч Мөнх сарьдаг Саяаны нурууны оргилд гарах мөрөөдлөө Оросын уулчдад хэлснээр дээрх авиралтын санаачилга гарсан юм.

Мөнх сарьдаг Саяаны нуруу нь Монгол, Оросын хилийн заагт байрладаг бөгөөд хоёр орны уулчид өөр өөрсдийн нутгаас авиралтаа зэрэг эхлүүлж, оргил дээр уулзалдах аж.

Түүнчлэн дээрх арга хэмжээний туршилт, сорилт болгож Ч.Тунгалагтуяа монголынхоо уулчдын хамтаар Асралт хайрханд буюу 2800 метр өндөрт авиралт хийсэн. Тэгвэл гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан Ч.Тунгалагтуяа болон уулчдын баг энэ сарын 17-18-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд авирч, оргилд нь гарсан байна.

Хуваалцах