Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд аравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулья.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд аравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулья.
10-р сарын 07-ний 14 цагаас улиралд тутамд зохион байгуулагддаг аймгийн начин цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан,
10-р сарын 08-ны 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн барилдаан,
10-р сарын 14-ний 12 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн намрын улирлын барилдаан,
10-р сарын 15-ны 14 цагаас АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан,
10-р сарын 21-нд 12 цагаас Сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
10-р сарын 22-ны 14 цагаас Улсын начин цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.


















