Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд хэн түрүүлэх бол
Тус барилдааныг 2012 онд анх зохион байгуулсан бөгөөд улсын аварга Ч.Санжаадамба хоёр, улсын гарьд Ө.Бат-Орших, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлжээ.
Мэдээллийн алба

Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн 'Монгол бахархал'-ын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааныг анх 2012 онд анх зохион байгуулсан бөгөөд улсын аварга Ч.Санжаадамба хоёр, улсын гарьд Ө.Бат-Орших, арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар тус бүр нэг удаа түрүүлжээ.
Тодруулбал:
2012 онд /256 бөх/
Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр у.х Ц.Содномдорж /у.ар/
Их шөвөг у.а Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс
2013 онд /128 бөх/
Түрүү у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр у.ав С.Мөнхбат
Их шөвөг: у.а Х.Мөнхбаатар, у.х Ө.Бат-Орших
2014 онд /128 бөх/
Түрүү у.х Ө.Бат-Орших /у.г/
Үзүүр у.ав С.Мөнхбат
Их шөвөг: у.х Ц.Содномдорж /у.а/, у.г Б.Гончигдамба
2015 онд /128 бөх/
Түрүү у.а П.Бүрэнтөгс
Үзүүр у.н Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/
Их шөвөг: а.а Ч.Хөхчирэнгэр /у.н/, у.з Б.Батмөнх
2016 онд /128 бөх/
Түрүү у.а Р.Пүрэвдагва
Үзүүр у.н Э.Даш
Их шөвөг: у.ө.и.н Э.Энхбат, у.г Б.Гончигдамба
Иймд энэ удаагийн барилдаанд хэн түрүүлэх нь бөх сонирхогчдод оньсого мэт байна.


















