Чансаа өндөр бөхчүүдийн барилдаан 14:00 цагаас эхэлнэ
Өнөөдөр Монгол төрөөс хуульчлан баталсан "Монгол бахархлын өдөр" буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол төрөөс хуульчлан баталсан "Монгол бахархлын өдөр" буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр уламжлалт чансаа өндөр бөхчүүдийн барилдаан МҮБӨ-нд тун удахгүй эхлэх гэж байна. Энэ барилдаанд чансааг тэргүүлэгч улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй хүчит 128 бөх зодоглоно.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн хэмээн ёсчилсон байдаг. Энэ жилийн өвлийн эхэн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна.
МҮБХ


















