Чебоксарын кино наадам тавдугаар сард болно
Хойд хөршийн Чебоксары хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадмын тов гарлаа. 2008 оноос хойш 12 дахь жилдээ болж буй уг наадмын бүртгэл дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.
Мэдээллийн алба

Хойд хөршийн Чебоксары хотод зохион байгуулагддаг олон улсын кино наадмын тов гарлаа. 2008 оноос хойш 12 дахь жилдээ болж буй уг наадмын бүртгэл дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.
Харин албан ёсны арга хэмжээ тавдугаар сарын 20-24-нд ОХУ-ын Чебоксары хотод болно. Эл наадамд оролцоход киночдоос ямар нэг төлбөр хураамж авдаггүй бөгөөд уран сайхны, богино хэмжээний, баримтат зэрэг бүхий л төрлийн бүтээлээ сойх боломжтой.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил эл наадамд Монгол Улсаас "Дижитал агуулга" кино компаниас бүртгүүлсэн "Явуулын хүн" монголын уран сайхны кино уралдаант хэсэгт шалгарч, ОХУ, Хятад, Казахстан, Унгар зэрэг орны киночдын бүтээлтэй өрсөлдсөн юм.



















