Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чечений анхны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд хүч үзнэ

Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг маань тус тэмцээнд оролцохоор Москвагаас шууд Грозныйг зорьж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чечений анхны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд хүч үзнэ
Чечений анхны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд манай бөхчүүд хүч үзнэ. Зураг: МҮОНРТ

Чечений анхны ерөнхийлөгч Ахмат Хаджи Кадыровын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Ахмат” цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Чечений нийслэл Грозный хотод болно.

Бухарестэд болсон “U-23”-ын ДАШТ-д оролцсон Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг маань тус тэмцээнд оролцохоор Москвагаас шууд Грозныйг зорьж байна.

Эндээс Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Т.Мөнгөншагай нар нэмэгдэн Чеченьд багийнхантайгаа нэгдэнэ. Монголын чөлөөт бөхийн холбоо, ОХУ-ын шигшээ багтай хамтын ажиллагааны хүрээнд “U-23”-ын баг тамирчдаа энэ тэмцээнд оролцуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга “Ахмат” клубээс гадна Монгол, Азербайжан, Узбекистан, Кыргызстан, Европын шигшээ багууд өрсөлдөх юм.

Тэмцээний шагналын сан өндөр бөгөөд түрүүлсэн баг 75 мянган ам.долларын шагнал хүр бол дэд аварга 45000, гурав 22.500, дөрөв 15000, тавдугаар байр 7500 “ногоон”-ы шагнал хүртэнэ.

Хуваалцах