Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чэлси”-гийн эзэн багаа худалдахаар төлөвлөж байгаа гэнэ

Их Британийн хамгийн баян гэгддэг Жим Рэдклифф Абрамовичид хоёр тэрбум фунт стерлинг санал болгосон ч цэнхэрүүдийн эзэн энэ мөнгийг хангалтгүй гэж үзээд татгалзсан хариу өгсөн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чэлси”-гийн эзэн багаа худалдахаар төлөвлөж байгаа гэнэ
“Чэлси”-гийн эзэн багаа худалдахаар төлөвлөж байгаа гэнэ. Зураг: МҮОНРТ

Оросын бизнесмэн, Английн хөлбөмбөгийн “Чэлси” багийн эзэн Роман Абрамович Лондон хотын багийг худалдаж магадгүй гэсэн “бор шувуу” жиргээд эхэллээ.

Тэрбээр 2,5 тэрбум фунт стерлинг санал болгосон хүнтэй наймаа хийхэд бэлэн гэсэн байна.

Их Британийн хамгийн баян гэгддэг Жим Рэдклифф Абрамовичид хоёр тэрбум фунт стерлинг санал болгосон ч цэнхэрүүдийн эзэн энэ мөнгийг хангалтгүй гэж үзээд татгалзсан хариу өгсөн билээ.

Абрамович “Чэлси”-г 2003 онд 140 сая фунт стерлингээр худалдан авч байжээ.

Хуваалцах