Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Челси” премьер лигийг тэргүүлсэн хэвээр

Испанийн Ла лигийг "Барселона" тэргүүлж байгаа бол Английн премьер лигийг тасархай тэргүүлж байгаа “Челси” клуб наймдугаар тойрогтоо “Кристал Палас”-ын клубын талбайд зочлон тоглолоо. Энэ улирлыг гайхалтай эхлүүлж, “Манчестер Сити” тэнцсэнээс бусад тохиолдолд байнга хожиж байгаа “Челси” энэ тойрогт

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Челси” премьер лигийг тэргүүлсэн хэвээр
“Челси” премьер лигийг тэргүүлсэн хэвээр. Зураг: МҮОНРТ

Испанийн Ла лигийг "Барселона" тэргүүлж байгаа бол Английн премьер лигийг тасархай тэргүүлж байгаа “Челси” клуб наймдугаар тойрогтоо “Кристал Палас”-ын клубын талбайд зочлон тоглолоо. Энэ улирлыг гайхалтай эхлүүлж, “Манчестер Сити” тэнцсэнээс бусад тохиолдолд байнга хожиж байгаа “Челси” энэ тойрогт ч өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авч, улирлын 22 дахь оноогоо авлаа.

Тоглолтын зургаа дахь минутад Оскар чөлөөт цохилтоор тооны харьцааг нээсэн. Түүний дараа Сесар Аспиликуэта 40 дэх минутад улаан хуудас авч, “Челси” хүн дутуу үлдсэн. Гэвч энэ үйл явдлаас ердөө гурван минутын дараа эсрэг багийн Дэмьен Дилэйни улаан хуудас авч, хүний тоо тэнцсэн. Улмаар Оскарын дамжуулалтаар 51 дэх минутад Фабрегас нэгийг нэмсэн. Тэгвэл 90 дэх минутад Фрэйзер Кемпбелл нэр төрийн ганц гоол оруулжээ.

Хуваалцах