Чикагогийн марафонд Монголын тамирчид оролцоно
“Ахиллис Монгол” олон улсын байгууллагын тамирчид Чикагогийн марафонд 2022 оны 10 дугаар сарын 9-ний өдөр оролцохоор өнөөдөр Чикаго хотод хүрэлцэн ирлээ. Чикагогийн марафонд Ахиллисчууд анх удаа 6 тамирчин, 4 хөтчийн хамтаар оролцоно.
Мэдээллийн алба

Багийн бүрэлдэхүүнд Ахиллисийн марафоны багт сонгогдсон, өмнө нь Нью-Йорк, Берлин, Бостон, Лондоны марафонд амжилттай оролцсон тамирчид багтжээ.
“Ахиллис Монгол” ОУБ нь Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвтэй “Ахиллис Интернэйшнл” олон улсын байгууллагын 73 дахь салбар болон 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан байна.
2014-2021 оны хооронд Ахиллисчууд багаараа Нью-Йорк, Берлин, Сөүл, Бостон, Майамигийн марафонуудад давхардсан тоогоор 50 орчим хөгжлийн бэрхшээлтэй гүйгчдийг оролцуулсан бөгөөд энэ онд Нью-Йорк, Берлин, Чикаго, Бостон, Лондоны марафонд 22 гүйгч, 20 хөтчийн хамтаар оролцож байгаа аж.