“Чимээгүй олимп”–оос Монголын тамирчид таван алтан медаль хүртжээ
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн 22 дахь удаагийн наалам Болгарын Софи хотноо өнгөрөгч сарын 26-ээ сарын 4 өдрийг хүртэл болсон юм.
Мэдээллийн алба

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн 22 дахь удаагийн наадам Болгарын Софи хотноо өнгөрөгч сарын 26-наас энэ сарын 4 өдрийг хүртэл болсон юм. Тус наадамд Монголоос 27 тамирчин оролцоод иржээ. Манай тамирчид Жүдо,чөлөөт бөх, сонгомол бөх, хөнгөн атлетика, боулинг, ширээний теннис гэсэн спортын төрлөөр амжилттай оролцож, таван алтан мелаль хүртээд иржээ. Тэднийг угтан авах ажиллагаа өнөөдөр ССАЖЯ-нд болох юм байна.


















