Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Чингэлтэй дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа

Энэ нь хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа
Чингэлтэй дүүргийн шилдэг сурагчид шагналаа гардлаа. Зураг: МҮОНРТ

Жайка олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Боосай” картыг боловсруулсан юм.

Энэ нь хүүхэд, багачуудад гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт юм.

Тус картыг хот суурин газрын онцлогт тохируулан шинэчлэх боловсруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гар зураг түүнтэй уялдах 4 мөрт шүлэг” уралдааныг тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан юм.

Тус уралдааны зургийн бүтээлд 17 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч Г.Билэгт, Б.Насанзориг, шүлгийн уралдаанд 72 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Г.Алгирмаа нарын бүтээл шалгарч, шагналаа гардлаа.

Хуваалцах