Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ

"Дугуйгаар нөхөрлөхүй" уриан дор нэгдэж буй энэхүү наадамд Монгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны дугуйчин оролцох юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадам ирэх есдүгээр сарын 15-нд болно. Тус наадмыг “Сити тоувер хотел” ХХК-ийн “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй аж.

"Дугуйгаар нөхөрлөхүй" уриан дор нэгдэж буй энэхүү наадамд Монгол, БНСУ, БНХАУ, Япон зэрэг орны дугуйчин оролцох юм байна.

Гараа Сүхбаатарын талбайгаас эхэлж, Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж Туулын бэлчир гэсэн маршрутаар 88 км аялан Цонжин болдогт 18:00 цагт барианд орох ажээ.

Дугуйн наадмын бүртгэл ирэх сарын 14 хүртэл явагдах бөгөөд нэг дугуйчин 35 мянган төгрөгийн хураамжтай бөгөөд түрүүлсэн оролцогч медаль, гэрчилгээ гардах гэнэ.

Хуваалцах